Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хайрлаарай
2012/09/13
1.
Эцгээ, ханиа энэ насанд нь хайрлаарай
Эгэл дөлгөөхөн тэд чинь
Хэлэхгүй ч дотроо эмзэгхэн шүү
Хэзээ ч тэдэндээ халамж хайрыг бүү дутаагаарай дэлгэрэнгүй
Навч
2012/09/13
Хавар нахиалаад намар унадаг
Хөөрхий навчсын зовлонг
Мод үл ойлгоно
Энэ түүний сүүлчийн намар дэлгэрэнгүй
Тэнгэрлиг
2012/09/13
Хар дарсан зүүдэнд минь
Хацар чинь өмгөөлөл болж ирэхдээ
Хамгаас илүү сэтгэл чинь тэнгэрлэг байсан
Хангалуун гэгч нь би тайвширдаг дэлгэрэнгүй
Чи мэдэхгүй, би
2012/09/13
Чимээгүйхэн дотроо чамд хайртай гэж хэлчихээд
Чиний төлөө цохилдог зүрх минь хурдасдаг
Чи мэдэхгүй, би дотроо л хадгалдаг
Зүүд мэт жаргалтай сайхан хайрын түүхийг
Зөвхөн чамтай л бичилцэхийг би хүсдэгдэлгэрэнгүй
Нэг л өөр
2012/09/13
Хүүхдийн шуугиан
Хүмүүсиийн наргиан
Чимээгүйхэн хөдөө
Чинийхээ мишээлгүйгээр
Энэ амьдралыг би төсөөлсөнгүй дэлгэрэнгүй
Хөөрхий
2012/09/13
Хайрлах гэж дурласан сэтгэл хувирлаа
Хагацлаар шаналах гэж дурлажээ хөөрхий
Даахгүйг нь мэдсээр байж хураасаар
Дараа багтахгүй уучлалт овоорч дээ хөөрхий дэлгэрэнгүй
Хүлээх гэдэг
2012/09/13
Аглаг тэнгэрт үүлс нүүгээд
Алсын тэртээд шувууд зэллээд
Алтан шаргал навчис моддоо орхиод
Амьдралд минь сүүдэр тусган чи минь нутаг буцлаа дэлгэрэнгүй
Хайрын орчлон
2012/09/13
Хайраар бүтээгдсэн ертөнц атал
Харанхуйг хүсэмжлэн хэн тэмүүлнэм
Сэтгэл итгэлээ түшиж орших атал
Самуун дэгдээхийг хэн хүчилнэм дэлгэрэнгүй
Бүсгүй минь
2012/09/13
Үгүйлэх сангалзах нь их байлаа ч
Үйлийн үртэй сэтгэлээс минь чи салсангүй ээ
Үзэмжтэй тансагын дунд сэтгэл баяслаа ч
Үзэсгэлэн гоод нь нүд торсонгүй ээ дэлгэрэнгүй
Харц
2012/09/13
Мөрөөдлийн далайд би умбана
Мөч бүрийд нь чи эргэлдэнэ
Миний зүрх хэн нэгнийг үгүйлнэ
Минийх биш чамайг л хүснэ
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats